Хуанли
2-р сар 2025 |
Да | Мя | Лх | Пү | Ба | Бя | Ня |
| | | | | 1 | 2 |
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 |
![](assets/upload/nanosoft_140402051056.jpg)
Ам.долларын ханштай холбоотой мэдэгдэл гаргажээ2014-04-02 13:09:55
Бизнесийн байгууллагуудыг төлөөлдөг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ам.долларын ханштай холбоотой мэдэгдэл гаргажээ. Одоо төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1780 орчим төгрөг байгаа бөгөөд энэ нь ам.доллараар төлбөр тооцоо хийдэг бизнесийн байгууллага, компаниудад ихээхэн хохиролтой байгаа.
Аливаа бизнесийн шатанд гэрээ байгуулсан бол төлбөр тооцоо хийх үед мөнгөн тэмдэгт, валютын ханш буурсан, өссөн хамаагүйгээр, гэрээ байгуулж байсан үеийн ханшаар тооцоо хийхийг Иргэний тухай хуулийн 218 дугаар зүйлд заасан байдаг ажээ. Хуулийн ийм зохицуулалт байдаг ч биелэлээ олохгүй байгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас шүүмжлээд энэ заалтыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд арга хэмжээ авахыг шаарджээ.
Б.МИШЭЭЛ
« буцах