Хуанли
2-р сар 2025 | ||||||
Да | Мя | Лх | Пү | Ба | Бя | Ня |
1 | 2 | |||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 |
Мэдээлэл
2015/8/1-НЭЭС УБТЗ ТЭЭВЭРЛЭГДЭХ ЗАРИМ АЧААНЫ ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО.
2015-07-29 10:21:58![үзсэн](assets/eye.jpg)
![](http://forwarders.mn/news_pic/50/ubtz_tushaal.jpg)
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО
2015-06-17 11:47:45![үзсэн](assets/eye.jpg)
![](http://forwarders.mn/news_pic/38/ubtz_tushaal.jpg)
ИНКОТЕРМС 2000 БА 2010 ДҮРМҮҮДИЙН ҮНДСЭН ЯЛГАА
Инкотермс 2000 дүрэм нь E,F,C,D гэсэн үндсэн 4 бүлэг, 13 нөхцөлтэй. Дээрх нөхцлүүдээс D бүлгийн (DAF, DES, DEQ, DDU цаашид хэрэглэгдэхгүй болж Инкотермс 201- дүрмээр DAT, DAP нөхцлүүд шинээр бий болсон.
Инкотермс 2010 дүрэмд ороогүй DAF нөхцлийг далайд гарцгүй улс орнууд, хил залгаа улс орнууд худалдааны практиктаа өргөн ашигладаг байсан. Манай улсын ихэнх худалдаа хийж байгаа хуулийн этгээдүүд DAF нөхцлийг гэрээндээ түлхүү хэрэглэж ирсэн төдийгүй гаалийн татвар хураамж DAF үнээр тооцох гаалийн татвар байдаг. Энэ нөхцлөөр худалдагчаас худалдан авагчид ачаа барааг нэрлэсэн хилийн цэг дээр худалдагчаас худалдан авагчид шилжүүлэх ба нэрлэсэн хилийн цэг нь экспортын хилийн цэг байхаар заасан. Талууд өөрийн орны нутаг дэвсгэр дээгүүр гарах аливаа зардал, эрсдлийг тус тусдаа хариуцах үүрэг хүлээдэг. Харин DES, DEQ нөхцлүүдийг зөвхөн далайн болон дотооодын усан замын тээвэрт хэрэглэж, худалдагч нь нэрлэсэн тохиролцсон боомт хүртэлх бүх зардлыг хариуцна. Нэрлэсэн тохиролцсон боомт нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байдаг.
DDU нөхцөл нь DAF нөхцөлтэй төстэй боловч нэрлэсэн хүлээлгэж өгөх газар нь худалдан авагчийн нутаг дэвсгэрт худалдан авагчийн нэрлэсэн цэг байдаг. Худалдан авагч нь импортын гаалийн бүрдүүлэлтээс бусад үүргийг хариуцахгүй. Дээрх нөхцлүүдийн дагуу талууд өөрт ногдох зардал эрсдлүүдийг хариуцах бөгөөд эрсдлийг худалдагч илүүтэй үүрдэг.
Худалдааны баримт бичгүүдийн давхардлыг арилгах, цаасны зардлыг багасгах, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Инкотермс 2010 дүрмээр цахим хэлбэрийн бичиг баримтыг хэрэглэх боломжийг нээсэн.
Түүнчлэн даатгалын асуудалд даатгалын институтээс санал болгосон өөрчлөлтүүдийг оруулсан. DAT буюу Delivered AT Terminal (Терминал дээр хүлээлгэж өгөх) нөхцөл шинээр бий болсноор ачаа барааг терминал дээр хадгалах болон түүнтэй холбоотой бусад үүрэг хариуцлагын тухай нарийн заавар, зөвлөмжүүд орсон.
Инкотермс 2010 дүрмээр 2 бүлэг (бүх төрлийн тээвэрт, Усан замын тээвэрт) 11 нөхцөл (EXW, FCA, FOB, FAS, CFR, CIF, CIP, DAT, DAP, DDP) тэй байхаар өөрчлөлт тус тус оржээ.
БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАХ ДҮРЭМ
EXW - EX WORKS – Худалдагч талын ганц vvрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн vйлдвэр дотор хvлээлгэн өгөх ба бусад бvх vйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.
FCA - FREE CARRIER – Худалдан авагч тал бараа таваар зөөвөрлөх, тээвэрлэх төрлөө сонгоно. Худалдагч тал бараа таваарыг тээвэрлэгч байгууллагад хvлээлгэн өгсөнөөр хариуцлага дуусах ба vvнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна. Хэрэв худалдан авагч экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хүсэхгүй байгаа бол энэ нөхцөлөөр худалдан авалтынхаа гэрээг хийвэл тохиромжтой.
CPT - CARRIAGE PAID TO- Худалдагч тал тээвэрлэгчийг сонгон нөгөө талтай тохиролцсон газар хvртэлх бараа таваартай холбоотой бvх зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл худалдагч барааны экспортын бүрдүүлэлтийг хийж нийлүүлэх нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Энэ үед худалдагч талын бараа нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.
CIP - CARRIAGE AND INSURANCE PAID TO- Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvндээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа тавааралдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.
DAT - DELIVERED AT TERMINAL- Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт барааг авчрахтай холбоотой бүх эрсдэл болон нэрлэсэн газар ачааг нэрлэсэн терминал дээр буулгахтай холбоотой эрсдлийг хамтад нь хариуцна. Нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.
DAP - DELIVERED AT PLACE- Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт тээврийн хэрэгслээс барааг буулгахад бэлэн болсон ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.
DDP - DELIVERED DUTY PAID- Энд худалдагч тал нь бараа таваар vйлдвэрээс гараад худалдан авагч талд буулган хvлээлгэн өгөх хvртэл гарах бvх зардлыг хариуцна.
ДАЛАЙН БА ДОТООДЫН УСАН ЗАМЫН ТЭЭВЭРТ АШИГЛАХ ДҮРЭМ
FAS-FREE ALONGSIDE SHIP- Бараа таваарыг усан онгоцны боомтын тавцанд буюу усан онгоцны хашлагын дагуу хvргэнэ.Хэрэв ачааг чингэлэгт хийж тээвэрлэх бол терминал дээр барааг шилжүүлэх ба FCA нөхцөл тохирно.
FAS үнэ нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарсан буюу зөвхөн усан замын тээвэрт ашиглагддаг ба FCA үнийг тооцно.
FOB-FREE ON BOARD- Худалдагч тал энэ гэрээгээр бараа таваарыг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойшхи бvх зардал эрсдлийг хариуцна. Энд бараа таваар экспортлохтой холбоотой бvх баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна. .
CFR-COST AND FREIGHT- Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарыг ачиж дараагийн боомт хvртэлх далайн тээврийн зардлыг төлнө. Худалдагч тал бараа таваар ачих болон экспортлоход шаардлагатай бvх баримт бичиг болон төлбөрийг хариуцна. Худалдагч тал хvлээлгэн өгсөн боомтоос хойш бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илvv зардал гарвал худалдан авагч тал өөрөө хариуцна.
CIF-COST INSURANCE AND FREIGHT- Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvн дээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.
/ Товчлолыг МҮХАҮТ-с гаргасан " Гадаад худалдааний нийлүүлэлтийн ИНКОТЕРМС 2010" номноос авав
Товчилсон нэр болон тайлбар
Товчилсон нэр | Тайлбар | Орчуулга |
A.F.B. | air freight bill | агаарын ачааны дагалдах хуудас |
a.g.w.t. | actual gross weight | нийт бодит жин |
A.N. | arrival notice | ирсэн мэдээ |
A/R | all risks | бvх эрсдэл |
acc. | acceptance, accepted | хvлээн зєвшєєрсєн байдал, хvлээн авах |
acc.cor. | according to the custom of the port | боомтын гаалийн дvрмээр |
ACPT | acceptance | хvлээн авах, тєлбєрийн гэрээ |
ADR | European Agreement concerning the international | Олон улсын хамаарах Европын гэрээ |
AETR | European Agreement concerning the work of crews of | Багын ажлыг хамаарах Европын гэрээ |
AFRA | Average freight rate assessment | ачааны татварын дундаж тvвшин |
Agcy | Agency | агентлаг, газар |
AGRT | Agreement | гэрээ хэлэлцээр |
Agt. | Agent | агент бие тєлєєлєгч |
AI | all inclusive | бvгдийг багтаасан |
AIR DRAFT | length between water level and vessel's rail | усны тvвшин ба хєлєг онгоцны хашлага хоорондын зай |
AQI | Agriculture quarantine inspection | ХАА-н хорио цээрийн хяналт шалгалт |
ASAP | as soon as possible | аль болох хурдан, боломжтой болмогц |
ASF | as follows | даган мєрдєх |
ATTN | Attention | Анхаарал |
C&F | cost and freight | єртєг болон тээврийн хєлсийг оруулсан vнэ |
HAWB | House Air Way Bill | Олон улсын агаарын тээврийн баримт (илгээгч ба хvлээн авагчийн нэр бvхий) |
LNG Carrier | Liquified Natural Gas Carrier | шингэрvvлсэн байгалийн хий тээвэрлэх хоолой |
MAWB | Master Air Way Bill | Олон улсын агаарын тээврийн баримт (зуучуудын нэрс бvхий) |
NVOCC | Non-Vessel Operating Common Carrier | эх газрын ачаа тээвэрлэгч |
OBL | Original Bill of Lading | Далайн тээврийн эх баримт |
OCP | Overland Common Port | нийтийн хуурай замын боомт |
PTSC | Post Terminal Service Charge | боомт болон чингэлгийн талбайн vйлчилгээний хєлс |
TCOD | Total Cost Of Distribution | Хувиарлалтын нийт єртєг |
THC | Terminal Handling Charge | чингэлгийн талбайд чингэлэг байрлуулсаны хєлс |
TOC | Term Of Sale | худалдааны нєхцєл, хэлэлцээрийн нєхцєл |
RWB |
Rail Way Bill |
Төмөр замын тээврийн эх баримт |
The respective meaning of the terms FCL, LCL, CY, and CFS is as follows:
FCL |
—– |
full container load; Бүтэн чингэлэгийн ачилт |
LCL |
—– |
less than container load; Чингэлэгээс бага хэмжээний ачилт |
CY |
—– |
container yard Чингэлгийн талбай |
CFS |
—– |
container freight station Чингэлэг тээврийн өртөө |