Хуанли

2-р сар 2025

ДаМяЛхПүБаБяНя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Мэдээлэл

2015/8/1-НЭЭС УБТЗ ТЭЭВЭРЛЭГДЭХ ЗАРИМ АЧААНЫ ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО.
2015-07-29 10:21:58 3121
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/7/24-ны А-163 тоот тушаалын дагуу 2015/8/1-ний өдрөөс эхлэн зарим ачааг төмөр замаар тээвэрлэхэд тарифыг доорх байдлаар өөрчлөхөөр болжээ. Үүнд: 1. 7-р бүлэг буюу жонш, жоншны концетрат коксын тариф 10% 2. 8-р бүлэг буюу автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм тэдгээрийн задалсан задлаагүй, бие анги, зүйлсийн тариф 10% 3. 11-р бүлэг буюу чулуун нүүрс болон экспортын нүүрс
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО
2015-06-17 11:47:45 3164
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/6/15-ны А-133 тоот тушаалын дагуу 2015/6/21-ний өдрөөс эхлэн зарим ачааг төмөр замаар тээвэрлэхэд тарифыг доорх байдлаар өөрчлөхөөр болжээ. Үүнд: 1. 4-р бүлэг буюу мод модон материалын тариф 10% 2. 11-р бүлэг буюу чулуун нүүрс болон экспортын нүүрсний тариф 10% 3. 15-р бүлэг буюу чингэлэг тээврийн тариф 10% тус тус нэмэгдэхээр болжээ.
Бидний тухай

Батжих Хишиг ХХК нь 2009 онд байгуулагдаж 2012 оноос үйл ажиллагаагаа идэвхитэй яваалж байгаа болно. Бид олон улсын холимог тээвэр, импорт , экспортын ачаа барааг гадаадын харилцагч зууч, далайн тээврийн компани болон тэдгээрийн төлөөлөгчдөөр дамжуулан хүлээн авч найдвартай түргэн шуурхай ажиллаж, боломжит хямд өртгөөр тээвэрлэдэг. Төмөр зам , авто замаар хилээр Батжих Хишиг Транс нэр дээр орж ирсэн ачааг манай компаний Замын Үүд, Сүхбаатар дахь хилийн төлөөлөгчид хүлээн авч тээврийн бичиг баримтыг шалган, Монгол вагонд хамгийн боломжит хугацаанд шилжүүлэн ачиж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан өртөөнд хүлээн авагчын хүссэн газар хүргэж өгдөг.

Манай компаний үндсэн талбай ойр ашигтай байрлалтай бөгөөд 50 тонны даацтай гүүрэн кран, 800м квадрат бүхий гаалийн баталгаат дулаан агуулах, гаалийн нэг цэгийн үйлчилгээтэй.

Бид багаа залуу туршлагатай , найрсаг хамт олноор бүрдүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэж , талбай дээр ирсэн ачааг хүлээн авагчид ямар нэгэн хүндрэл саадгүй хүлээлгэн өгдгөөрөө давуу талтай.