Хуанли

7-р сар 2025

ДаМяЛхПүБаБяНя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Ам.долларын ханштай холбоотой мэдэгдэл гаргажээ
2014-04-02 13:09:55
Бизнесийн байгууллагуудыг төлөөлдөг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ам.долларын ханштай холбоотой мэдэгдэл гаргажээ. Одоо төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1780 орчим төгрөг байгаа бөгөөд энэ нь ам.доллараар төлбөр тооцоо хийдэг бизнесийн байгууллага, компаниудад ихээхэн хохиролтой байгаа.  

Аливаа бизнесийн шатанд  гэрээ байгуулсан бол төлбөр тооцоо хийх үед мөнгөн тэмдэгт, валютын ханш буурсан, өссөн хамаагүйгээр, гэрээ байгуулж байсан үеийн ханшаар тооцоо хийхийг Иргэний тухай хуулийн 218 дугаар зүйлд заасан байдаг ажээ. Хуулийн ийм зохицуулалт байдаг ч биелэлээ олохгүй байгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас шүүмжлээд энэ заалтыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд арга хэмжээ авахыг шаарджээ. 

Б.МИШЭЭЛ 
 
« буцах